зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Би ард түмнээсээ тасраагүй, хамт байгаа

2013-6-10
0
ЖИРГЭХ

    Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дэнжийн мянгын “Нарантуул-2” захын гадаа талбайд Чингэлтэй дүүргийн сонгогч иргэдтэй өнөөдөр уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцож, өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа нэр дэвшигчийн санаачлан хийсэн олон ажлыг дурдан ярьж, хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгохыг иргэд сонгогчдоос хүслээ.  


  
 
Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Чингэлтэйчүүд ардчилал, сайн бүхнийг дэмжиж ирсэн. Та бүхэнд баярлаж явдаг шүү. Монголынхоо ард түмний дэмжлэгээр би УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадсан. Би бол та нарын өмч. Монгол орныхоо баруун, зүүн хязгаарт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж, тэднийхээ санаа бодлыг сонсоод ирлээ. Монгол орон даяар бүтээн байгуулалтын их ажил өрнөж байна.
 
 
Иргэд маань тохилог сайхан орон сууц, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын газар, зам барьж байгуулж байна. Хамгийн сүүлд Өвөрхангайд гэхэд 24 багаа шинэчлэн барьж байгуулж байхтай таарлаа. Сүхбаатар аймгийн төв гэр хорооллынхоо гуравны хоёрыг тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбайтай болгожээ. Манай нийслэлд ч их ажил өрнөж байна. Өмнө нь яагаад ингэж ажил өрнөөгүй юм бэ. Компаниудын олох гэж яваа 10 хувийн ашгийг авлигачид авчихдаг байж.
 
 
Одоо авлига нэхэхгүй байна. Тиймээс ажил хурдан, эрчтэй өрнөхийн зэрэгцээ монголчууд өөрсдөө барилгаа барьж, замаа тавьж байна. Та бүхэн нийслэлийн замууд, тэдгээрийн уулзварыг хэрхэн өөрчилж байгааг харж байгаа. Хоёрт Монгол Улсын нэр хүнд өндөр байна. Олон улсын зах зээлээс мөнгө  босгоход бидэнд итгэж байна. Биднийг авлигатай тэмцэж байгааг, бас сайн засаглалтай  болсныг дэлхий харж байна. Бид бүр илүү хурдтай хиймээр байна, хөгжмөөр байна.
 
 
Жилд таван сар л ажил хийх боломж байдаг. Сонгуульгүй хоёр жилд гэхэд нийлээд 10 сар ажиллана шүү дээ. Дээр нь бензинээ өөрсдөө хийдэг болчихвол улсын хөгжил өөр болно. Өчигдөр УИХ бензин үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийг худалдан авахад татвараас чөлөөлөхөөр шийдвэр гаргасан байна. Өөрийн гэсэн галтай болох шийдвэр гаргасан гэсэн үг. Өөрийн бензин, шатахуунтай болсноор Монгол Улсын эдийн засаг, та бүхний амьдрал сайжрах болно. Одоо бидэнд хий улс төржилт хэрэггүй. Ерөнхийлөгчид намгүй нэг хүн дэвшиж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ сэтгэлд минь ганц нам бий.
 
 
Тэр нь 2,9 сая гишүүнтэй Монгол Улс. Түүнийхээ төлөө л зүтгэнэ. Улс төржилт бидэнд саад болж байна. Тавдугаар цахилгаан станцыг барина гээд 12 жил улс төржлөө. Уг нь нүүрсний их нөөцөө ашиглаад цахилгаан станцууд бариад эхэлбэл мөдхөн Монгол хамгийн хямд цахилгаантай орон болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд цахилгаан, дулаан хэрэгтэй. Бид зөвхөн төмөр замаараа ч баяжиж болно. Манайхаар дайраад Европт ачаа бараа хүргэхэд галт тэрэг 14 хоног явна. Далайгаар бол нэг хоёр сар явна. Тиймээс төмөр замаа барьчихад бид одоогийнхоос олон дахин их ачаа тээвэрлэх боломж нээгдэнэ. Намайг Ерөнхий сайдаас хоёр удаа огцруулахад монголын ард түмэн түшиж авсан.
 
 
Тиймээс би өөрийгөө та бүхэнд, ард түмэндээ өртэй хүн гэж боддог. Бас ард түмний мөнгөнөөс хэн нэгэн хулгайлахыг үзэн яддаг. Авлигатай тэмцэж байгаа маань ч та бүхний төлөө хийж байгаа ажил. Намайг зарим нэг нь Ерөнхийлөгч болоод ард түмнээсээ тасраад явчихсан гэж боддог, бас ярьдаг байж магадгүй. Тэгвэл миний авлигатай тэмцэж буцаан авч байгаа мөнгө тэтгэвэр, хүүхдийн сургууль, цэцэрлэг болж танд очиж байгаа. Би ард иргэдээсээ тасраагүй, хамт байгаа. Нөгөөтэйгүүр бидэнд мөнгө тэгтлээ дутаагүй. Харин хариуцлага дутаж байна. Хариуцлага дутсанаас ядуу байна. Чингэлтэй дүүрэгт гурван газар гэр хорооллын дахин төлөвлөлт хийх гэж байгаа гэж Д.Баттулга дарга надад хэлсэн. Ингэснээр та бүхний амьдралд том өөрчлөлт орно. Амьдрах орчин чинь тохилог болно. Бага сургуулиуд хүүхдүүдийн гэртэй ойрхон болно. Дээр нь цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж өгнө. Шинэ хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Гэр цэцэрлэг, албан байгууллагын бичил цэцэрлэгийг дэмжинэ, стандарт тогтоож өгнө. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн эмчийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Танай дүүрэгт 9000 хүүхэд цэцэрлэггүй гэртээ байна. Ээж аав нь ажил хийх боломжгүй байна гэсэн үг. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Үүнийг ядахдаа хоёр ээлж болгоё. Үүний төлөө УИХ, Засгийн газрыг би шахаж ажиллах болно" гэсэн юм.
Харин чингэлтэйчүүд амьдралд ойрхон шийдвэр гаргаж, авлигачидтай тэмцэж ард түмний нурууг тэнийлгэж буй Ерөнхийлөгчөө дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Н.Мөнх-Ялалт

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (203.194.114.127)
    Хавь ойрын хулгайчууд цүнх, хармайхан суйлна, Хамсаж хуйвалдсан дээдсүүд хамаг Монголоо цөлмөнө. Хулгай хийдэггүй эмэгтэй хүнийг төрийн тэргүүнд залах цаг болжээ
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.153.44)
    Тэгээд хаагуур яваад байсан юм бэ?
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • bb (122.201.20.194)
    Z a i l muu a l u u r c h i n Zorig.g a l s a n bizdee chi tgd ooroo suudald n suusan bsan bol chi hezee ch dr n garahgui
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    15 цаг 12 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    16 цаг 23 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 57 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 4 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    17 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 11 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    18 цаг 25 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 42 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 20 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    20 цаг 26 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 41 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 53 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 54 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 53 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    22 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 43 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 48 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК