АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин нар Калифорнид хоёр өдрийн чуулга уулзалтын үеэр уулзлаа. Томоохон гүрнүүдийн тэргүүд ямар асуудал хэлэлцсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Барак Обама энэхүү явдлыг БНХАУ-ын шинэ ерөнхийлөгчтэй шинэ харилцаатай тогтоох уулзалт хэмээн тодорхойлжээ. Тэд Саннилэндэд уулзсаныг олон улсын шинжээчид чухал асуудлыг ярилцах таатай нөхцөл бүрдсэн хэмээн үзжээ. Саннилэнд бол Анненбургийн гэр бүлийн хувийн эзэмшил бөгөөд Роналд Реган энэ газарт 18 жил шинэ жилийн оройг өнгөрүүлснийг тэмдэглэжээ. Удирдагчид чимээгүй, тухтай орчинд дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Хойд Солонгос: Хоёр орон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эрмэлзлийг зогсоохын тулд шахалт үзүүлэхээр тохиролцжээ.
Кибер гэмт хэрэг: Цагаан орндны мэдээлснээр Ши Жинпин кибер дайралтууд Хятадаас явагдаж байгааг хүлээн зөвшөөрч асуудлыг эрэн сурвалжилж шийдэхээр зөвшилцсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлт: БНХАУ энэ удаа хүлэмжийн хийг багасгахад АНУ-тай хамтран ажиллахаар болсон байна.
Барак Обама Хятадын удирдагчид Калифорнийн модон сандал бэлэглэжээ. Харин Ши Жинпин Обамаг Хятадад айлчлахыг урьж, зөвшөөрөл авсан байна. Тиймээс хоёр орны төрийн тэргүүд ойрын хугацаанд Бээжинд уулзана хэмээн Цагаан ордноос мэдээллээ.
Д.Идэр

























































