Төвдүүд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши
Жинпин нарын уулзалтыг эсэргүүцэн жагссан талаар "Yahoo" сайт мэдээлжээ.

Төвдүүд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин нарын уулзалтыг эсэргүүцэн жагссан талаар "Yahoo" сайт мэдээлжээ. Төрийн тэргүүдийн уулзалтыг эсэргүүцсэн төвдүүд тэдний уулзсан Калифорнийн Саннилэндийн замын хажуугаар "Түвдийг чөлөөл, Обама Түвдийн төлөө босооч, Далай лам урт насалтугай, Хятад биднийг тагнахаа боль" гэсэн уриа лоозонгууд хадаж, өөрсдөө ч жагссан байна.
Барак Обама, Ши Жинпин нар уулзалтаараа Хойд Солонгос, хүлэмжийн хий, кибер дайралтын асуудлуудыг зөвшилцөж тохиролцоонд хүрсэн юм. Тэд Ши Жинпины урилгаар дахин Бээжинд уулзахаар болсон билээ.