ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оюутан, сурагчдад хар тамхи болон
мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох тестийн шалгалт явуулах
тухай хуулинд гарын үсэг зуржээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оюутан, сурагчдад хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох тестийн шалгалт явуулах тухай хуулинд гарын үсэг зуржээ.
Шалгалтыг мансууруулах бодисыг хэрэглэх эхний шатыг илрүүлэх үүднээс явуулах аж. Ингэхдээ хэрвээ сурагч 15 нас хүрээгүй бол шалгалтанд ороход нь эцэг, эхчүүд нь зөвшөөрөл өгөх ёстой гэлээ. Тестийн шалгалтын дүн маш нууц байх бөгөөд хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдвол тусгай байгууллага руу эмчилгээнд явуулах юм байна.
Д.Идэр