Ливийн Бенгази хотод зэвсэгт мөргөлдөөн гарч 28 хүн амь үрэгдэж, 60
гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Орон нутгийн оршин суугчид “Ливийн
бамбай” зэвсэгт бүлгийг тарааж, зэвсэгт хүчнийг сэргээхийг шаардан
жагссан нь энэхүү хэргийн шалтгаан боллоо хэмээн үзэж байна.

Ливийн Бенгази хотод зэвсэгт мөргөлдөөн гарч 28 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Орон нутгийн оршин суугчид “Ливийн бамбай” зэвсэгт бүлгийг тарааж, зэвсэгт хүчнийг сэргээхийг шаардан жагссан нь энэхүү хэргийн шалтгаан боллоо хэмээн үзэж байна.
“Ливийн бамбай” жагсагчид дотор ч зэвсэгтэй хүмүүс байсан хэмээн мэдээлсэн ч тэднээс зөвхөн нэг нь амиа алджээ.
Ливийн эрх баригчид Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш цэргийн бүлгүүдийн зэвсэг хураах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.
Д.Идэр