Хойд, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 2007 оноос хойш анх удаа дээд түвшний уулзалт хийхээр тохиролцжээ. Түр эвлэрлийн урьдчилсан хэлэлцээ өчигдөр хоёр талын итгэлцлийг сэргээхээр төлөвлөж байсан Панмунжом тосгонд болсон байна.Цаг орчимд үргэлжилсэн урьдчилсан хэлэлцээ тайван байдалд болсон бөгөөд дээд түвшний уулзалтыг ирэх лхагва, пүрэв гаргуудад хийхээр болжээ.
Хойд Солонгосын хилд байрлах 53 мянган ажилтантай “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийг хааснаас хойш сарын дараа тус улс бүсийг дахин нээхийг хэлэлцэх саналыг Өмнөд Солонгост тавьсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь хоёр тал Панмунжом тосгонд эвлэрлийн хэлэлцээ хийхийг оролдсон нь бүтэлгүйтэж 1950-1953 оны Солонгосын дайнд гарын үсэг зурсан аж.
Д.Идэр

























































