Мексикийн өмнөд хэсгийн шоронгоос есөн хоригдол оргоход хоёр
хамгаалагчийн амийг бүрэлгэсэн талаар “BBC” мэдээллээ. Тэднээс гадна
шоронгийн манаач болон нэг хоригдол нар шархадсан байна.

Мексикийн өмнөд хэсгийн шоронгоос есөн хоригдол оргоход хоёр хамгаалагчийн амийг бүрэлгэсэн талаар “BBC” мэдээллээ. Тэднээс гадна шоронгийн манаач болон нэг хоригдол нар шархадсан байна.
Өчигдөр өглөө Гуэрреро хотын Ла Юнион тосгоны шоронд бүлэг этгээдүүд дайран орж гал нээжээ. Шоронгийн мэдээлснээр үүрийн 05 цаг орчимд винтов болон гар буугаар зэвсэглэсэн бүлэг этгээдүүд шоронд дайран орж есөн хоригдлыг чөлөөлсөн байна.
Мексикийн эрх баригчид хоригдлуудыг нисдэг тэргээр хайж байгаа гэлээ. Тус улсад шоронгоос оргох явдал элбэг тохиолддог аж.
Д.Идэр