Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа
хүлээн зөвшөөрөөд байгаа Эдвард Сноуден үг хэлэх эрх чөлөөтэй аль нэг
орноос улс төрийн орогнол хүсэх төлөвтэй байна хэмээн “BBC” мэдээллээ.

Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа Эдвард Сноуден үг хэлэх эрх чөлөөтэй аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх төлөвтэй байна хэмээн “BBC” мэдээллээ. Тус улсын батлан хамгаалах, аж үйлдвэр болон тусгай албадын “Booz Allen Hamilton” компанийн ажилтан тэрээр хийсэн хэргээ АНУ-ын засгийн газар аюулгүй байдлаар халхлан хийж байгаа зүйлүүдийг олон нийтэд хүргэх хүсэлдээ хөтлөгдөн хийсэн хэмээн тайлбарлажээ.
29 настай Эдвард Сноуден Америкийн харилцаа холбооны групп “Verizon” гурван сарын турш эрх баригчдад өдөр бүр өөрийн үйлчлүүлэгчдийн утасны яриаг дамжуулж байсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Тусгай албууд нь нууц “PRISM” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн томоохон IT-компаниудын сангуудад нэвтрэх боломжийг олж авдаг тухай түүний мэдээлэлд өгүүлсэн байжээ.
Харин “Booz Allen Hamilton” хэргийг мөрдөх ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж Эдвард Сноуден тус компанид ажилд ороод хэдхэн сар болсон тул итгэж болох хүн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлээд байна.
Д.Идэр