Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдога маргааш буюу лхагва гарагт жагсагчидтай уулзахаар болжээ. 11 дэх өдрөө үргэлжилж байгаа 5000 гаруй хүн гэмтэж, гурван хүн нас барсан жагсаалын гол буруутан хэмээгдэж байгаа Ресеп Тайип Эрдога тэдний хүсэлтийг сонсоно гэдгээ хэлжээ. Гэсэн ч хууль зөрчиж, амгалан тайван байдал алдагдуулсныг нь хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн байна. Тэрбээр жагсагчдыг "дээрэмчид" гэж нэрлээд тэвчээрийн хязгаар нь дуусч байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэсэн батлан хамгаалын сайд нь түүнийг жагсагчидтай уулзах болсныг сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрбээр жагсаалд оролцож буй бүлгүүдтэй нэг нэгээр нь уулзахаар төлөвлөсөн бөгөөд олон өдөр үргэлжилж магадгүй байгаа аж.
Тус улсын Засгийн газраас Истанбул хотын төвд байдаг сүүлийн ногоон талбай болох Гези цэцэрлэгт хүрээлэнг тэгшилж худалдааны төв барих шийдвэр гаргасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Б.Баяр


























































Сэтгэгдэл (2)