Иракийн нийслэл Багдад хотын ойролцоо өчигдөр 60 хүн амиа алдаж, 191 хүн гэмтсэн долоон цуврал халдлага гарчээ. Даваа гарагийн өглөө нийслэлээс 400 км-ын зайтай байдаг Мосул гэдэг газарт алан хядагчид таван машин зэрэг дэлбэлснээс хамгийн багадаа 25 хүн нас барж, 80 гаруй хүн гэмтжээ. Мөн Багдадаас 200 км-ын зайд байдаг Туз Курматуд бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн иргэн амиа алдаж, 26 хүн шархадсан гэж цагдаагийнхан мэдээлж байна. Тэгвэл өчигдөр мөн Иракийн баазад гурван цэрэг амиа алдаж, 12 нь шархаджээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн Багдадаас 17 км-ын зайд байх Иракийн армийн шалган өнгөрүүлэх цэгт буутай этгээдүүд халдсан бол 30 км-ын зайтай цагдаагийн хэсэгт мөн бөмбөг дэлбэлжээ. Тэнд гурван хүн нас барж, 10 хүн гэмтэл авсан мэдээ байна.
Энэ алан хядах ажиллагаанд одоогоор ямар нэгэн бүлэг хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдээгүй байгаа. Гэсэн ч Аль-Кайда бүлэглэлийг ийм хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм. Иракт машинд бөмбөг тавьж дэлбэлсэн хэргийн тоо буурахгүй байна.
Б.Баяр

























































