Өчигдөр БНХАУ “Шензоу 10” сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө. Энэ сарын дөрөвний өдөр бэлтгэл ажлыг нь дуусгасан төхөөрөмжийг Жиукуаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд гурван сансрын нисэгч багтаж байгаа аж. Тэдний нэг нь Хятадын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй сансрын нисэгч 33 настай Ван Янпин аж. Энэхүү нислэг нь тойргийн замын сансрын нислэгийн хятадын түүхэнд хамгийн урт хугацааных байх юм. Нислэг 15 өдөр үргэлжлэх юм байна.
Нислэгийн хөтөлбөрийн дагуу “Шэньчжоу -10” нь 2011 оны 9-р сард тойргийн замд гаргасан лабораторын “Тянгунь-1” модультай залгагдах юм. Экспедицийн ажлын үеэр янз бүрийн туршилтуудыг явуулж, модулийн тест явуулна. Түүнчлэн дүрс бичлэгийн холбоогоор тэд хэсэг оюутнуудад хичээл заах юм.
Хятадууд сүүлийн жилүүдэд сансар, одон орон судлалд илт анхаарах болсон бөгөөд 2020 он гэхэд 60 тонн жинтэй сансрын станцтай болохоор ажиллаж байгаа юм.
Д.Идэр

























































