Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотод Дээд шүүхийн байрны гадаа амиа егүүтгэгч этгээд бөмбөг дэлбэлснээр багадаа 16 хүн амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтлээ. Халдагч этгээд их хэмжээний дэлбэрэх бодисыг машиндаа ачаад шүүхийн албан хаагчдыг тээвэрлэж байсан автобусуудын дунд очиж дэлбэлжээ.
Энэ бол ойрын өдрүүдэд Кабулд болсон хоёр дахь том халдлага юм. Өнгөрсөн даваа гарагт долоон халдагч этгээд нисэх буудлыг эзлэн барьцаалсан хэрэг гарсан юм. Талибууд олон нийт ихээр цугларсан газрыг сонгож авч бөмбөг дэлбэлж байгаа тул холбогдох албаны хүмүүс ч олон нийтийн газруудаар шалгалт хийж байна.
Д.Идэр

























































