Чехийн Ерөнхий сайд Петр Нечас өчигдөр эхнэрээсээ албан ёсоор салсан тухайгаа мэдээлсэн талаар "Ройтерс" сурвалжиллаа. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард оюутан байхаасаа үерхэж эхэлсэн эхнэр Радкагаасаа салахаар шийдсэн тухайгаа мэдээлсэн юм. Петр Нечас болон 48 настай Радка Нечасова нар хоёр хүү, хоёр охинтой аж. Төвийг сахигч Ерөнхий сайд “Бидний харилцаа хөндийрсөн учраас салахаар шийдсэн. Бид ярилцаад хүүхдүүдээ бодоод нөхцөл байдлыг дордуулахгүйгээр хүндэтгэлтэй салахаар шийдсэн” хэмээн хэлжээ. Түүний хувьд өөр эмэгтэйтэй холбогдсон мэдээлэл огт гараагүй аж.
Чехэд төрийн өндөр албан тушаалтан эхнэр, нөхрөөсөө салах нь маш ховор байдаг байна. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил ханилсан эхнэр Людмиллагаас салснаа албан ёсоор зарласан билээ.
Д.Идэр

























































