
Тэрбээр долоон хүүхэд, 14 ач, 25 гуч, 13 дөч гээд нийтдээ 52 үр хүүхэдтэй болжээ.
Жироемон Кимура 1897 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу зохиолч Amelia Earhart-тай нэг жилд төрсөн байна. Тэтгэвэрт гартлаа орон нутгийн шууданд ажиллаж байсан бөгөөд 90 нас хүртлээ хүүгийнхээ фермд тусалдаг байжээ.
Тэрбээр 2012 оны 12-р сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч Геннисийн номд бичигдсэн юм. Тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө "Би яагаад ингэж өндөр насалж байгаагаа мэдэхгүй л байна. Гэхдээ би өдөр болгон тэнгэр, нар руу хардаг. Нар намайг ивээсэн байх" хэмээн ярьж байжээ.
Дэлхийн хамгийн өндөр настай иргэн нас барсан тул одоо дараагийн хүнийг тодруулах юм.
Б.Баяр
Сэтгэгдэл (2)