Солонгосын хойгийн байдал хурцадсанаас хойш хоёр Солонгос анх удаа зөвшилцөж сайдын түвшний уулзалт хийхээр тохирсон билээ. Төлөвлөгөө ёсоор уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөрт болох ёстой байсан. Харин хэлэлцээ хийхээс Хойд Солонгосын тал татгалзсан байна. Энэ талаар Өмнөд Солонгосын төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ. “Манай Засгийн газар Умардыг ийм шийдвэр гаргасан харамсаж байна. Бид Хойд Солонгосыг хэлэлцээний ширээнд суухыг ятгасаар байна” хэмээн Өмнөд Солонгосын тал мэдээллээ.
Хэлэлцээгээр Хойд Солонгосын хилд орших “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх талаар ярилцах ёстой байсан билээ. Хойд Солонгосын хилд байрлах 53 мянган ажилтантай “Кайсон” үйлдвэрлэлийн бүсийг хааснаас хойш сарын дараа тус улс бүсийг дахин нээхийг хэлэлцэх саналыг Өмнөд Солонгост тавьсан юм.
Д.Идэр

























































