2005 оноос хойш анх удаа америкчууд ерөнхийлөгч асан жорж Бушийг
эерэгээр харах болсныг судалгаагаар тогтоожээ. Өчигдөр дүгнэлт нь гарсан
олон нийтийн судалгаагаар америкчуудын 49 хувь нь хоёр удаа улиран
сонгогдсон ерөнхийлөгч Жорж Бушийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин 46
хувь нь түүний талаар сөрөг бодолтой хэвээрээ байгаа аж.

2005 оноос хойш анх удаа америкчууд ерөнхийлөгч асан жорж Бушийг эерэгээр харах болсныг судалгаагаар тогтоожээ. Өчигдөр дүгнэлт нь гарсан олон нийтийн судалгаагаар америкчуудын 49 хувь нь хоёр удаа улиран сонгогдсон ерөнхийлөгч Жорж Бушийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин 46 хувь нь түүний талаар сөрөг бодолтой хэвээрээ байгаа аж.
Судалгааны саналыг өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Цагаан ордны ажиглалтын хөтөлбөрүүдээс өмнө авсныг зохион байгуулагчид тэмдэглэжээ. Учир нь энэхүү хөтөлбөрийн зарим нь Бушийн Засгийн газрын үед эхэлсэн байна.
2009 оны олон нийтийн судалгаагаар АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчийг 40 хувь нь хүлээн зөвшөөрч, 59 хувь нь эсэргүүцэж байжээ. Хоёр сарын дараах судалгаагаар энэхүү харьцаа 35:63 болсон байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)