
Тэгвэл “Google” компани “Waze”-ийг худалдан авсан тухайгаа өчигдөр мэдээлжээ. Харин хоёр тал худалдааны үнийг олон нийтэд зарлахаас татгалзсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Waze” сүлжээг 1.3 тэрбум ам.доллараар худалдан авсан гэлээ.
50 сая хэрэглэгчтэй “Waze” сүлжээ нь газрын зургийн мэдээллийн үйлчилгээгээрээ алдаршсан дэлхийн хоёр том компанийн нэг нь билээ. Хэдий хэрэглэгчийн тоо харьцангуй цөөн ч гэсэн тус үйлчилгээ нь бодит хугацаанд шинэчлэгддэг, хэрэгдэгчид өөрсдөө бүтээх боломжтой, нийгэмтэй харилцах боломж өндөр зэргээрээ “Google map” үйлчилгээнээс давуу талтай. Жишээлбэл, “Waze”-ийн хэрэглэгчид сүлжээгээрээ дамжуулан хаана осол болсон талаар шууд мэдээлэх, шатахууны үнэ аль газарт хамгийн бага, их үнэтэй байгааг бусаддаа дамжуулах бүрэн боломжтой юм.
“Waze” сүлжээг “Google map”-ийг улам боловсронгуй болгоход ашиглана хэмээн “Google” компанийн төлөөлөгч мэдээлжээ.
Д.Идэр