Грекийн Засгийн газар олон нийтийн телевиз “ERT”-ийг үр ашиггүй гэх
шалтгааны улмаас үйл ажиллагааг нь зогссож, хаажээ. Өчигдөр орой үзэгчид
телевизээр мэдээ үзэж суутал гэнэт дэлгэц нь харласан байна. Телевизийн
бүх ажилтнуудыг ажлаас нь түр чөлөөлөөд байгаа аж.

Грекийн Засгийн газар олон нийтийн телевиз “ERT”-ийг үр ашиггүй гэх шалтгааны улмаас үйл ажиллагааг нь зогссож, хаажээ. Өчигдөр орой үзэгчид телевизээр мэдээ үзэж суутал гэнэт дэлгэц нь харласан байна. Телевизийн бүх ажилтнуудыг ажлаас нь түр чөлөөлөөд байгаа аж.
Тус улсын Засгийн газар эдийн засгийн хямралын улмаас татварыг нэмэгдүүлж, зардлыг танах бодлого явуулж байгаа юм.
Энэхүү хэрэг явдлын дараа олон мянган хүн “ERT” телевизийн удирдах газрын гадаа жагсаж эхэлжээ. Тэдний ихэнх нь ажлаас халагдсан 2500 сэтгүүлчдийн төлөөлөл байв. Мөн Афин хотын сэтгүүлчдийн эвлэлийн сэтгүүлчид шийдвэрийг эсэргүүцэн 48 уагийн турш ажил хаяхаа мэдэгдлээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Грекийн Засгийн газар энэ онд 15 мянган ажлын байр танахаа мэдэгдсэн юм.