
94 настай Нельсон Мандела нийслэл Претори хотын эмнэлэгт зургаа дахь өдрөө эмчлүүлж байна. Тэрээр өнгөрсөн бямба гарагт уушигны халдварийн улмаас бие нь эрс муудаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Өчигдөр түүний хэвтэж буй эмнэлгийн харуул хамгаалалтыг сайжруулсан нь олны дунд бие нь улам дордсон гэх цуу гарахад хүргээд байсан юм.
Эмнэлэгт хүргэгдэхээс ч өмнө түүний биеийн байдал муу байсан юм. 2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хойш олны өмнө гараагүй тэрээр энэ жил гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтжээ.
Д.Идэр