Фэйсбүүк хэрэглэгчиддээ нийгэмд ихээр яригдаж буй асуудлыг дагаж, санал
бодлоо нэмэрлэх боломж олгохоор хаштаг ашиглаж эхэллээ. Ингэснээр хаштаг
буюу чагт тэмдэг дээр дарснаар фэйсбүүкчид жиргээчдийн адил нэг сэдвээр
хэлэлцэх боломжтой болж байгаа юм.

Фэйсбүүк хэрэглэгчиддээ нийгэмд ихээр яригдаж буй асуудлыг дагаж, санал бодлоо нэмэрлэх боломж олгохоор хаштаг ашиглаж эхэллээ. Ингэснээр хаштаг буюу чагт тэмдэг дээр дарснаар фэйсбүүкчид жиргээчдийн адил нэг сэдвээр хэлэлцэх боломжтой болж байгаа юм.
Фэйсбүүк энэхүү шийдвэрээ нийгэмд болж буй асуудлыг өргөн хүрээнд харуулах зорилготой хэмээн тайлбарласан бол мэргэжилтнүүд энэхүү алхмыг зар сурталчилгаанаас ашиг олох томоохон боломж гэж харж байна.
Twitter, Pinterest, Tumblr, Google+, Sina Weibo, LinkedIn болон Фэйсбүүкийн эзэмшдэг Instagram гэх мэт ихэнх нийгмийн сүлжээ сайтууд хаштаг хэрэглэдэг билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)