Туркын Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдагон өчигдөр Гези цэцэрлэгт
хүрээлэнгийн талаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй хэмээн
мэдээллээ.

Туркын Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдагон өчигдөр Гези цэцэрлэгт хүрээлэнгийн талаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй хэмээн мэдээллээ. Тэрээр энэхүү шийдвэрийг хотын хамгийн сүүлийн ногоон талбай болох Гези цэцэрлэгт хүрээлэнгийн оронд олон улсын худалдааны төв барихыг эсэргүүцэж буй жагсагчдын төлөөлөлтэй таван цаг уулзсаны дараа гаргасан байна.
Тус улсын 81 мужийн 67-д нь олон улсын худалдааны төв барих шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байна. Хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй жагсаал эхэндээ Гезигийн төлөө дуугарч байсан бол сүүлдээ Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан байгаа юм.
Д.Идэр