Америкийн ток шоуны алдарт хөтлөгч Опра Уинфри нийслэл Вашингтон ДиСи хотод баригдаж буй шинэ музейд их хэмжээний мөнгө хандивлажээ. Тэрээр Африк гаралтай америкчуудын музейд 12 сая ам.доллар бэлэглэсэн байна. Опра Уинфри “Африк гаралтай америкчуудын түүх, соёлын үндэсний музей”-д өмнө нь сая ам.доллар хандивлаж байсан юм. Тиймээс Африк гаралтай дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг тус музейд хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн нэгэн боллоо.
Музей 2015 онд байгуулагдаж дуусах юм. Шинэ музейд Музейн удирдах зөвлөлийн гишүүн болсон Опрагийн нэрээр нэрлэгдсэн 35 хүний суудал бүхий мини театр байрлах юм байна.
Музейг барихад 500 сая ам.доллар зарцуулах бөгөөд үүний талыг нь АНУ-ын Засгийн газраас гаргаж байна. Харин үлдсэн зардлыг хандиваас олохыг зорьж байгаа юм.
Д.Идэр

























































