
“Google Inc”-ийн мэдээлснээр энэхүү кибер халдлага нь цахим шууданд тулгуурлан хувийн мэдээллийг хулгайлах өргөн хүрээний хууль бус ажилагаа гэлээ. Тэд үүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан төрөөс санхүүжүүлж буй башир арга хэмээн тодотгож байгаа юм.
Тэдний хэлсэнчлэн мэдээлэл хулгайлах ажиллагаа долоо хоногийн өмнөөс эхэлсэн байна. Иранын gmail хэрэглэгчдэд сонгуульд оролцохын тулд мэйл хаягаараа дахин орохыг зөвлөсөн мэйл иржээ. Энэхүү хуурамч мэйл нь “Google” компаниас явуулсан мэт харагдавч "Email.Settings@gmail.com хуурамч хаягаас ирүүлсэн байна.
“Google” компани хэргэлэгчиддээ хувийн мэдээллээ хамгаалахын тулд ийм хууль бус аргад хууртахгүй байхыг анхаарлууж байна.
Д.Идэр