
Монгол бөх бол жудагтай эрсийн наадам байдаг гэж тэр нэгэнтээ хэлсэн удаатай. Улстөрд ч хүний жудаг яах арга¬гүй хэрэгтэй л дээ. Ялан¬гуяа өнөөгийн цаг үед. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн эр хүний жудаг эх орны баял¬гийн ашиглалт, тэгш хуваарилалтын асуудал дээр илүү тод мэдрэгддэг. УИХ-д гурван удаа сонгог¬дож ажиллахдаа тэр Тужийн нарсыг сэргээх үйлсийг манлайлж, Хэрлэн голын гольдролыг өөрчлөхгүй гэж чанга дуугаран тэмцэж байв. Оюутолгойн эрдэнэс баялгаас Монголын ард түмэн ашиг хүртэх эрхтэй гэж анхалж дуугарсан, түүнийхээ төлөө туйлбартай тэмцэж байгаа цөөхөн нийгмийн зүтгэлтний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Монголд өнөөдөр ашигт малтмал, эр¬дэнэс баялгийн төлөөх тэмцэлдээн болж байна. Нам хөдөлгөөнөөрөө, бүлэглэл фракцаараа талцан хуваагдаж ганцхан удаа олдох алтан боломжийг алдалгүй гүйцэд ашиглан баяжиж хөлжихийн төлөө улайран зүтгэцгээж байна. Монголын нийгмийн хамаг муу муухай, тэмцэл зөрчил бүхэн үүнээс үүдэлтэй. Монголд баял¬гийн хараал нүүрлэж байна гэж ярьж, бичиж байгаа нь үнэн.
Ийм эгзэгтэй, ноцтой цаг үед нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн “Ямар нэгэн бүлэглэл, фракцын шошготой явсан ганц ч өдөр надад байхгүй, цаашид ч байхгүй” гэж мэдэгдсэн нь зөвхөн улстөр судлаачдын төдийгүй нийт иргэд сонгогчдын анхаарлыг эрхгүй татсандаг. Энэ бол хэр баргийн хүнд тэр бүр байдаггүй ховор нандин чанар юм. Хүнлэг чанарын нэг гарцаагүй баталгаа мөн” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (3)