Дулааны улирлал эхэлсэнтэй холбоотой усанд унаж нас барах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Дулааны улирлал эхэлсэнтэй холбоотой усанд унаж нас барах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Аялал, зугаалгаар явж байгаад усанд осолдох мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь архи уусан үедээ хүн голын усанд орвол цочрол өгч зүрх нь хаагдах, шөрмөс нь татах тохиолдлоор усанд живдэг аж. Түүнчлэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны ойролцоо явуулж тухайн хүүхэд хөл алдаж усанд унаж осолдох тохиолдол гарсаар байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй тогтоол усанд хүртэл хүн унаж нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал. Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт арьс ширний үйлдвэрийн урд талд тогтоол усанд нас барсан хүн байна гэх дуудлагаар цагдаагийн байгууллагынхан очиж шалгажээ. Шалгалтын явцад хуучин Нэгдүгээр цахилгаан станцийн урд талын тогтоол усан Өвөрхангай аймгийн харьяат 38 настай эрэгтэй Х гэгч унаж нас барсан байжээ. Энэ мэт усанд осолдохоос урьдчилсан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)