Европын үер олон мянган хүнийг хохироосоор байна. Эльбе гол үерлэснээр Германы зүүн хойд хэсгийн Санксони Анхалт муж улсын оршин суугчид хүнд байдалд оржээ. Өчигдөр хэдэн зуун хүнийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн байна. Аюултай гэдгийг мэдсэн хэдий ч зарим хүмүүс гэр орноо орхихоос татгалзаж байна хэмээн эрх баригчид мэдээлжээ. Тус муж улсад л гэхэд 150 хүн орон гэрээ орхин нүүхээс татгалзсан аж.
Нүүлгэн шилжүүлэх ажил одоо ч үргэлжилж байна. Саксони Анхалт мужийн 45 мянган оршин суугч шилжүүлж өгөх өргөдлийг Засгийн газартаа тавьжээ. Тус бүс нутагт 11500 гаруй аврах ажилтан дайчлагдан ажиллаж байна.
Д.Идэр

























































