Ховд аймгийн Мөст суманд 11-12-нд шилжих шөнө 11 настай, эрэгтэй Л морьтой явж байгаад унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Ховд аймгийн Мөст суманд 11-12-нд шилжих шөнө 11 настай, эрэгтэй Л морьтой явж байгаад унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн тус аймгийн Ховд суманд есөн настай Э морьноос унаж амь насаа алдсан байна. Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд хөдөө амарч байх хугацаандаа морьноос унаж бэртэх, усанд хөл алдаж живэх гэх мэт амь насаа алдах тохиодол их байгаа аж. Тиймээс ард иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхддээ хараа хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсаар байна.
Д.Ундрах /24tsag.mn/