Барселонагийн од Лионель Месси орлогын мэдүүлгээ худал мэдээлж, Испанид 3.4 сая фунт стерлингийн татвараас зугтсан хэрэгт буруутгагдлаа. Тиймээс энэхүү хэрэгт буруутгаж буй шүүх түүнийг Испани улсад ирэхийг шаардсан байна. Тус улсын прокурор Лионель Месси болон түүний эцэг Хорхе Месси нарт хэрэг үүсгэсэн байна. Тэднийг 2007, 2008, 2009 онуудад татвараас зугтааж олон нийтэд хохирол учруулсан гэж үзжээ.
Харин Өмнөд Африкт ажлаар яваа алдарт хөл бөмбөгч энэхүү мэдээллийг няцааж ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн фэйсбүүктээ мэдээлсэн байна.
13 настайдаа Барселонад холбогдсон 25 настай од өнгөрсөн хоёрдугаар сард багийн гэрээгээ хоёр жилээр сунгасан юм. Ингэснээр тэрээр 31 нас хүртлээ буюу 2018 оны зургаадугаар сар хүртэл Барселонад зүтгэх болсон билээ.
Д.Идэр

























































