Дэлхийн хэвлэлийн магнат, 82 настай Руперт Мердок олон насаар дүү эхнэрээсээ салах өргөдлөө өгчээ. Тэрбээр Венди Ден гэх хятад гаралтай бүсгүйтэй 1999 онд гэрлэж, 14 жил хамт амьдарсан юм. Руперт Мердокыг тэрбумтан болгосон "FOX" телевиз, "20th Century Fox", "Sky news service", "HarperCollins" зэрэг томоохон хэвлэлийн компаниуд нь " Wall Street Journal, Britain"s Time" зэрэг алдартай сонингууд эрхлэн гаргадаг билээ. Тиймээс түүний хувийн амьдрал, эхнэр Ден нь байнга олны өмнө байдаг.

Руперт Мердок анх залуухан эхнэрээ хэвлэлийн бизнестээ оруулна гэж ярьдаг байсан ч сүүлийн хэдэн жил тэдний холбоо хөндийрч эхнэр нь олон нийтийн арга хэмжээнд хамт явж харагдахаа больсон. Анх "News Corporation"-ы Хонконг дахь салбарыг хариуцуулна хэмээж байсан юм. Харин тэд ийнхүү салснаар Венди Ден болон түүний хоёр охинд 11,2 тэрбум доллар очно гэж "Форбес" сэтгүүл тооцжээ.
Түүнийг анхны эхнэртэйгээ 1967 онд гэрлэж байхад Венди Ден дөнгөж төрж байжээ. Венди Хятадын нэгэн ядуу тосгонд өссөн бөгөөд их сургуульд мастерийн зэрэг хамгаалахаар ирээд Руперт Мердоктой танилцаж байжээ. Энэ нь хэвлэлийн магнатын хувьд гурав дахь гэрлэлт нь байсан бөгөөд Венди түүнд хоёр охин төрүүлж өгсөн юм.
Руперт Мердок эхнэрээсээ яагаад салсан талаар тодорхой хэлээгүй байна.