Хятад, Африкийн үйлдвэр худалдааны зөвлөл болон хоёр талын хөгжлийн сан хамтран хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгожээ. Энэхүү мөнгөөр хоёр шинэ санг байгуулахаар болсон байна. Бээжинд байрлах сангууд нь Африкт худалдаа, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үндэсний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих зорилготой аж.
Сүүлийн жилүүдэд Хятад болон Африкийн орнууд худалдаа, эдийн засгийн салбарт харилцаагаа зузаатгаж байгаа юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин ч өнгөрсөн сард Африкийн орнуудад зочлохдоо цаашид дээрх харилцааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн онд Хятад ба Африкийн орнуудын хоорондын бараа эргэлт 200 тэрбум долларт хүрсэн байна.
Д.Идэр

























































