АНУ-ын Тагнуулын төв газрын дэд дарга Майкл Морелл ажлаа өгчээ. 33 жил тус албанд зүтгэсэн түүний огцорсон шалтгааныг тайлбарлахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногийн нууц мэдээлэлтэй холбоотой гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. АНУ-ын тусгай албаны харилцаа холбоог хянах нууц хөтөлбөрүүдийг хэвлэлд дамжуулснаас гарсан дуулиант хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон. Нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа Эдвард Сноуден улс төрийн орогнол хүсэх магадлал өндөр байгаа юм. Тус улсын батлан хамгаалах, аж үйлдвэр болон тусгай албадын “Booz Allen Hamilton” компанид ажиллаж байсан тэрээр АНУ-ын засгийн газар аюулгүй байдлаар халхлан хийж байгаа зүйлүүдийг олон нийтэд хүргэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн билээ.
Д.Идэр

























































