“News” корпорацийн босс Руперт Мердок эхнэр Венди Денгээс салах
өргөдлөө өгсөн байна. Учир нь тэдний гэрлэлт эргэж нийлэшгүйгээр нурсан
хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Мэдээллийн магнат Руперт Мердок
салах өргөдлөө Нью-Йорк хотын Дээд шүүхэд гаргасан байна.

“News” корпорацийн босс Руперт Мердок эхнэр Венди Денгээс салах өргөдлөө өгсөн байна. Учир нь тэдний гэрлэлт эргэж нийлэшгүйгээр нурсан хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Мэдээллийн магнат Руперт Мердок салах өргөдлөө Нью-Йорк хотын Дээд шүүхэд гаргасан байна.
Аль хэдийн хоёр охины эцэг эх болсон хос 14 жилийн өмнө гэрлэсэн аж. 82 насандаа эхнэрээсээ салахаар шийдсэн Мердок хятад гаралтай гурав дахь эхнэртэйгээ 1997 онд танилцаж, хоёр жилийн дараа хуримласан юм.
44 настай хатагтай Денг нөхрөөсөө 38 насаар дүү билээ. “Форбс” сэтгүүл эмэгтэйн нийт хөрөнгийг 9.4 тэрбум ам.доллар хэмээн зарласан юм. Тэд хоёулаа салах шийдвэрт санал нэг байгаа аж.
Д.Идэр