Өчигдөр Туркын Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган Гезе цэцэрлэгт хүрээлэнгийн жагсагчидтай уулзахаар тохирсон байна. Уулзалт орон нутгийн цагаар баасан гарагт жагсаалын халуун цэг болж буй Истанбул хотын Таксим талбайд болох аж. Туркын Засгийн газрын цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөн Таксим талбайд хоёр дахь долоо хоногтоо үргэжилж байгаа юм. Жагсагчид Засгийн газар цэнгэлдэх хүрээлэнд олон улсын худалдааны төв барих шийдвэрээ цуцалж, хүрээлэнг дахин сэргээх хүртэл тэмцлээ зогсоохгүй хэмээн мэдээлж байна.
Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдагон энэ долоо хоногийн эхээр жагсаал зохион байгуулагчидтай нийслэл Анкара хотод анх удаа уулзсан юм. Мягмар гаргийн уулзалтын дараа тэрээр Гезе цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдээлсэн.
Тавдугаар сарын 31-нд эхэлсэн жагсаал, мөргөлдөөний улмаас таван хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж гэмтээд байна.
Д.Идэр































































