Финляндын цагдаа нар 20 гаруй эрэгтэйг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Финляндын цагдаа нар 20 гаруй эрэгтэйг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Сэжигтнүүдийг 9-15 насны охидтой интернэтээр дамжуулан харилцаж, тохиролцоонд хүрдэг байсан хэмээн үзэж байна. Тэд охидтой хэсэг хугацаанд харилцсаны эцэст уулзаж бэлгийн харилцаанд орох тохиролцоо хийдэг байна. Ихэнх тохиолдолд энэ харилцаанд орвол мөнгө, тамхи, согтууруулах ундаа өгнө гэдэг байжээ. Мөн хэрэгтнүүд ганц бие залуу мэт жүжиглэж байсан гэлээ.
Бүлэг сэжигтнүүдийг хэзээ баривчилсан талаар цагдаа нар мэдээлэхгүй байна. 22-48 насны сэжигтнүүдийн нэг нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байжээ. Харин гурав нь шоронд ял эдлээд суллагдсан этгээдүүд аж.
Д.Идэр