Өчигдөр 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт Индонезийн Ява арлыг чичрүүллээ
хэмээн АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээллээ. Гэхдээ хүний амь
эрсэдсэн, гэмтэж бэртсэн болон цунамын анхааруулга өгөөгүй байна.

Өчигдөр 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт Индонезийн Ява арлыг чичрүүллээ хэмээн АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн мэдээллээ. Гэхдээ хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн болон цунамын анхааруулга өгөөгүй байна.
Орон нутгийн цагаар 23:47 цагт болсон газар хөдлөлт нийслэл Жакарта хотоос өмнө зүгт 423 км-т, газрын гүнээс 11 км-т голомттой байжээ.
2004 онд Индонезийн аралд болсон газар хөдлөлтөөр 170 мянган хүн амь насаа алдсан юм.
Д.Идэр