Арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзлийн билэг тэмдэг Нельсон Манделагийн
биеийн байдал сайжирч байгаа хэмээн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб
Зума мэдээллээ.

Арьс өнгөөр ялгаварлахын эсрэг үзлийн билэг тэмдэг Нельсон Манделагийн биеийн байдал сайжирч байгаа хэмээн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума мэдээллээ. Тэрээр өчигдөр дахин мэдээлэл хийж “Нельсон Манделагийн биеийн байдал сайжирч байгаа ч эрүүл мэнд нь сайнгүй хэвээр байна” хэмээжээ.
Ерөнхийлөгч Жакоб Зума 94 настай Нельсон Манделаг өнгөрсөн бямба гарагт эмнэлэгт хүргэгдсэнээс хойш өдөр бүр эргэн мэдээлэл хийж байгаа юм.
Улсынхаа хуучин ерөнхийлөгчийн эрүүл мэндэд ихэд санаа зовж байгаа тэрээр Өмнөд Африкийн ард түмнийг түүнийг хурдан эдгэхийн төлөө залбирахыг уриалсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)