Өнөөдөр өглөө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод галт тэрэг осолдсоноос гурван хүн амиа алдаж, 135 хүн гэмтэж бэртжээ. Энэ тухай мэдээллийг Аргентины Дотоод хэрэг, зам тээврийн яамнаас мэдээлсэн байна. Галт тэрэг замаасаа гажиж өөр нэгэн галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас осол гарчээ. Азаар мөргүүлсэн галт тэрэг хоосон байсан гэлээ. Осол 07:07 цагт Сармиенто төмөр замын шугам дээр болжээ. Эрх баригчид осол техникийн асуудлаас эсвэл хэн нэгний буруугаас болж гарсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Өнгөрсөн жил энэ шугам дээр гарсан ослоор 52 хүн амиа алдаж байсан юм.
Д.Идэр

























































