2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 2.4 тэрбумаар өсөх талаар НҮБ мэдээллээ.

2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 2.4 тэрбумаар өсөх талаар НҮБ мэдээллээ. НҮБ-ын мэдээлснээр 37 жилийн дараа 7.2 тэрбум хүн амтай дэлхий 9.6 тэрбум иргэнтэй болох аж. Хүн амын огцом өсөлт хөгжиж буй орнуудад явагдах болно хэмээн тус байгууллага онцолсон байна.
НҮБ-ын судласнаар 2028 он гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцнэ гэжээ. Харин Нигер улс 2050 он гэхэд хүн амын тоогоор АНУ-аас илүү гарах юм байна. Энэ оны байдлаар хөгжиж буй орнуудын хүн амын тоо 5.9 тэрбум байгаа бол 2050 онд 8.2 тэрбум буюу дэлхийн хүн амын ихэнх хувийг эзлэх аж.
Д.Идэр