Босогчид Өмнөд Судантай хиллэх Ажажа тосгонд орших газрын тосны хоолойг дэлбэлсэн талаар тус улсын арми өнөөдөр мэдээллээ. Босогчид Өмнөд Суданы Юнайти муж улсаар дамжин Ажажа тосгон байрладаг Ажей аймгийн нутагт ирсэн гэлээ. Тэд газрын тосны хоолойн ойролцоо их гал тавьсны улмаас дэлбэрсэн байна.
Суданы ардын чөлөөт арми босогчдыг тоног төхөөрөмж, зэр зэвсгээр хангасан хэмээн эрх баригчид үзэж байна. Суданы босогчдыг өөртөө элсүүлж буй Ардыг чөлөөлөх арми нь Хувьсгалын фронтын нэгдэл нэртэй бүлэглэл болж Засгийн газрыг унагаахыг оролдож банйа хэмээн эрх баригчид хэллээ.
Д.Идэр

























































