“Bloomberg” агентлаг жил болгон дэлхийн улс орнуудын бензиний үнийн индексийг гаргадаг уламжлалтай. Тэгвэл тус агентлаг энэ удаад сүүлийн нэг жилийн шатахууны үнийн индексийг олон нийтэд толилуулсан байна. Дэлхийн улс орнууд дотроос хамгийн өндөр үнэтэй шатахууныг туркууд хэрэглэдэг бөгөөд тэнд нэг литр бензинийг 2.6 ам.доллараар худалдан авдаг аж. Хүн амны амьжиргааны дундаж түвшнөөр бол Энэтхэг болон Пакистанчууд нэг Туркийн ханшаар литр бензин авахын тулд нэг өдөр ажиллах шаардлагатай болно гэж “Bloomberg” агентлаг онцолжээ. Учир нь Энэтхэг, Пакистан улсын дундаж иргэдийн орлого өдөрт гурван ам.доллар байдаг аж.Зарим газар ийм өндөр үнэтэй байхад зарим улс оронд балга уснаас ч хямдхан байдаг. Манай гарагийн хамгийн хямдхан бензинтэй орноор Венесуэл тодорчээ. Тэнд нэг литр бензин 0,02 ам.долларын үнэтэй байдаг байна. Венесуэлд танк ч унаад явсан бензин асуудалд санаа зовох зүйлгүй. Ингээд “Дэлхийн хамгийн хямдхан бензинтэй 10 улс” болон “Дэлхийн хамгийн өндөр үнэтэй бензинтэй 10 улс”-ыг танилцуулж байна.
“Дэлхийн хамгийн өндөр үнэтэй бензинтэй 10 улс” (литр тутмын үнэ)1.Турк: $2,6
2.Норвеги: $2,55
3.Нидерланд: $2,4
4.Итали: $2,34
5.Португали: $2,33
6.Грек: $2,28
7.Швед: $2,25
8.Бельги: $2,22
9.Франц: $2,22
10. Дани: $2,17
“Дэлхийн хамгийн хямдхан бензинтэй 10 улс” (литр тутмын үнэ)
1.Венесуэл: $0,02
2.Саудын-Араб: $0,12
3.Кувейт: $0,22
4.Египет: $0,30
5.Арабын-Нэгдсэн-Эмират: $0,47
6.Иран: $0,57
7.Нигер: $0,62
8.Малайз: $0,62
9.Мексик: $0,85
10. АНУ: $0,87
Харин манай улсад бензиний үнэ дунджаар 1.5 доллар аж.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn

























































