
Олон улсын цахим ухааны 19-р симпозиумд зориулсан илтгэлдээ Ассанж “Сноуден иргэний зоригийг дээд зэргээр гаргасан. Тэр удаан хугацааны туршид ярьдаг ч үгүй байсан зүйлийг ил гаргасан. Тэр бол хүн төрөлхтний баатар” хэмээн хэлжээ. Мөн тэрээр ийм зориг гаргасан Сноуденийг дэмжихийг хуралд оролцогчдод уриалжээ.
АНУ-ын Тагнуулын албаны “PRISM” хөтөлбөрийн нууц материалыг олонд дэлгэж хэвлэлийн баатар болсон Сноуден одоо Хонконгийн зочид буудал нуугдаж байна. Харин Цагаан ордны нууцыг дэлгэсэн Жулиан Ассанж Эквадорын элчин сайдын яаманд хоргодож байна.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)