
Түүнийг 1991-1995 оны хооронд Эквадор, Хорват улс руу зэвсэг нийлүүлж, НҮБ болон АНУ-ын зэвсгийн хоригийг зөрчсөн хэрэгт буруутган шүүсэн байна. Өдгөө 82 настай Карлос Менем нь Ла-Риоха мужийн сенатороор ажиллаж байгаа учраас халдашгүй бүрэн эрхийн дагуу шоронгоос чөлөөлөгдөх боломжтой гэнэ. Гэхдээ эрх баригчдын зүгээс түүний халдашгүй бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар санал хураалт явуулах боломжтой аж.
Үүнээс өмнө 2011 онд Аргентины шүүх Карлос Менемийг олон улсын галт зэвсгийн хоригийг зөрчсөн гэх хэргээс чөлөөлж байжээ. Карлос Менем нь 1989-1999 оны хооронд Аргентины төрийн тэргүүний албыг хашиж байжээ.