
Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр Хассан Роухани 50.8 хувийн санал авчээ. Ираны сонгуулийн хуулийн дагуу 50-иас дээш хувийн санал авсан тул дахин сонгууль явуулах шаардлагагүй юм.
Таван нэр дэвшигчийг ардаа орхисон ерөнхийлөгч “Ухаалаг, хир тааруу байдал болон хөгжил дэвшлийн зарчим хэт туйлширсан үзлийг яллаа” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр олон улсад хандан Иран улсыг хүндэтгэн үзэж, эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Олон улсын шинжээчид түүний хүслийг Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлсэн хэмээн таамаглаж байна.
Д.Идэр