Өчигдөр БНАСАУ цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийх саналыг АНУ-д тавилаа.

Өчигдөр БНАСАУ цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийх саналыг АНУ-д тавилаа. АНУ нь Солонгосын хойг дахь тайван бус байдлыг намжааж, энх тайван байлгахыг хүсч байгаа бол харилцан ярилцахаас зайлсхийх ёсгүй хэмээн Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар АНУ-аас саналд хариу ирүүлээгүй байна. Хойд Солонгос нь хэлэлцээ хийх газар, хугацааг сонгох эрхийг АНУ-д үлдээсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгос сайдын түвшний хэлэлцээ хийхээр тохиролцсон ч Хойд Солонгос тодорхой бус шалтгаанаар хэлэлцээг тасалсан билээ.
Д.Идэр