АНУ-ын Колорадо мужид өчигдөр орсон ширүүн бороо өнгөрсөн долоо хоногт
эхэлсэн хээрийн түймрийг унтраахад тус дөхөм болж буй талаар “CNN”
мэдээллээ.

АНУ-ын Колорадо мужид өчигдөр орсон ширүүн бороо өнгөрсөн долоо хоногт эхэлсэн хээрийн түймрийг унтраахад тус дөхөм болж буй талаар “CNN” мэдээллээ. Тус мужийн 16 мянган акр газар гал түймэрт өртсөнөөс 65 хувийнх нь түймрийг унтраагаад байна. Бороо цаашид орсоор байвал хээрийн түймрийг бүхэлд нь унтраах боломжтой аж.
Одоогоор 800 гаруй гал сөнөөгч, нисдэг тэргийн хамт түймрийн талбайд ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн хээрийн түймрийн улмаас 473 барилга байшин шатаж, хоёр хүн амиа алдаад байгаа юм. Мөн хэдэн мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ.
Д.Идэр