БНХАУ болон ОХУ нийтдээ 620 сая ам.долларын дүн бүхий дөрвөн гэрээнд гарын үсэг зурсан талаар “BBC” мэдээллээ. Энэхүү хэлэлцээг Харбины олон улсын худалдаа, эдийн засгийн 24 дэх яармагийн үеэр баталгаажуулсан байна. 76 орны төлөөлөгчийг оролцуулан өчигдөр эхэлсэн яармагийн үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх юм. Хөтөлбөрөөр БНХАУ-ын болон олон улсын комданиуд нийтдээ 24.75 тэрбум долларын хэлэлцээ хийжээ.
Энэ нь 1990 оноос эхлэн жил бүр зохиогдож буй Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн өнгөрсөн жилийн хэлэлцээний дүнгээс 51 хувиар өссөн үзүүлэлт аж.
Д.Идэр

























































