зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм?

2013-6-17
0
ЖИРГЭХ
Энэ удаа би ярилцлагынхаа зочноор  Монголын нийгмийн оюун санааны ертөнц дэхь нэгэн тод фигур,  төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм. Манай тодорхой давхаргынхан байр суурь, дуу хоолойг нь сонсож мэдрэхийг үргэлж хүлээж, басхүү хүлээн зөвшөөрч байдаг цөөхөн эрхмийн нэг тэр билээ.  Тэр хэрээрээ олныг чимээгүй араасаа дагуулж байдаг өндөр зиндааны сэхээтэн гэдгийг нь олон нийт сайн мэднэ. Энэ эрхэмтэй уулзан учирч, цөөхөн хором ч атугай хөөрөлдөх нь  сэтгүүлч миний хувьд ховорхон агаад аз завшаантай тохиол байдаг юм. Энэ удаа би бээр түүнтэй “Ерөнхийлөгчийн сонгууль” гэх яг өнөөдрийн хувьд халуун сэдэв болоод буй асуудлаар хөөрөлдлөө. Уншигч танд сонголтоо хийхэд тань луужин болохуйц үнэ цэнэтэй зүг чиг болох болтугай.
Snapshot_2013-06-17_101826   
    Энэ удаа би ярилцлагынхаа зочноор  Монголын нийгмийн оюун санааны ертөнц дэхь нэгэн тод фигур,  төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм. Манай тодорхой давхаргынхан байр суурь, дуу хоолойг нь сонсож мэдрэхийг үргэлж хүлээж, басхүү хүлээн зөвшөөрч байдаг цөөхөн эрхмийн нэг тэр билээ.  Тэр хэрээрээ олныг чимээгүй араасаа дагуулж байдаг өндөр зиндааны сэхээтэн гэдгийг нь олон нийт сайн мэднэ. Энэ эрхэмтэй уулзан учирч, цөөхөн хором ч атугай хөөрөлдөх нь  сэтгүүлч миний хувьд ховорхон агаад аз завшаантай тохиол байдаг юм. Энэ удаа би бээр түүнтэй “Ерөнхийлөгчийн сонгууль” гэх яг өнөөдрийн хувьд халуун сэдэв болоод буй асуудлаар хөөрөлдлөө. Уншигч танд сонголтоо хийхэд тань луужин болохуйц үнэ цэнэтэй зүг чиг болох болтугай.


-Мэдээж таны бичгийн их ажил төрлөөр ямархуу сонин хачин дүүрэн байгаа бол гэх хорхой хүрэм том сэдэв бий. Гэхдээ би энэ удаа улс орон даяар явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд таны байр суурь ямар байгааг илүү ихээр сонирхож байна.  Монголын нийгэмд нэр нөлөөтэй, оюун санааны хөтөч болсон энэ эрхэм хүний байр суурь ямар байгаа бол гэж таныг зорьж ирж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн явуулсан гадаад харилцааны бодлогуудыг мэдээж та анхааралтай ажиглаж байсан байх. Төрөөс яг ийм хэм хэмжээнд л ажиллана гэсэн зааг байдаг уу? Монгол улсын нийт гадаад харилцаанд гарсан ахиц дэвшилд Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр гэж байх уу? Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Энэ их тодорхой л асуулт юм л даа. Ерөнхийлөгч гэдэг маань гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир шүү дээ. Ерөнхийлөгч гадаад харилцаанд, гадаад улс гүрэнд улсаа бүрэн эрхтэй төлөөлнө гэсэн Үндсэн хуулийн хэмжээний заалттай. Манайхны зарим нь манай Ерөнхийлөгч бол бэлгэдлийн чанартай энэ тэр гэж хэлж ярьж байгаа харагддаг л даа. Бэлгэдлийн чанар ерөнхий утгаараа байдаг боловч манай Ерөнхийлөгч чинь хуулиар олгогдсон хэм хэмжээгээрээ ихээхэн тодорхой чиг үүргүүдийг үүрч явдаг. Тухайлбал, гадаад харилцаан дээр. Тэгэхээр гадаад бодлого гэдэг маань өөрөө үзэл баримтлалтай. Чиглэлээр нь, зорилгоор нь бүр арга барилаар нь хүртэл хайрцаглаад өгчихсөн байгаа л даа. Гэсэн ч тэр хүрээнд нь Ерөнхийлөгч хүн хэрхэн яаж идэвхтэй ажиллаж болно гэдгийг өнөөгийн Ерөнхийлөгч маань нэлээд хэдэн чиглэлээр тод томруун харуулсан гэж би хувьдаа үзэж байгаа.

-Тодруулбал?

-Монголд нүүрлэчихээд байгаа асуудлуудад дэлхийн анхаарлыг хандуулах тал дээр түүний гүйцэтгэж байгаа үүрэг их тодорхой харагдаж байна. Нөгөө талаар ерөөсөө  дэлхийд яригдаж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдэхэд нийтийн хүчийг чиглүүлэхийг   эрмэлзсэн нэг том урсгал энэ цэнхэр гариг даяар явж байна шүү дээ. Тэр ажилд манай Ерөнхийлөгч ихээхэн нэр нүүртэй оролцож байна гэж би жишээ нь дүгнэж байгаа. Товчоор хэлэхэд ногоон хөгжил ч гэж нэрлэж байна. Эко хөгжил ч гэж нэрлэж байна. Энэ утгаар бол манайх чинь нэлээн зовлон эдлэж байгаа улс шүү дээ. Тухайлаад ярих юм бол цөлжилт, хуурайшилт гээд зөндөө зовлон байна. Энэ асуудлуудыг маань дэлхий нийтээрээ  анхаарч байгаа. Монголыг энэ асуудлын төвд оруулж, тэдэнд ойлгуулахад Ерөнхийлөгч өөрийнхөө хүч чармайлтаар тодорхой алхам хийсэн. Олон улсын иймэрхүү гарчиг сэдэв дор явсан хурал цуглаануудад оролцохоос гадна  сүүлдээ миний ойлгож байгаагаар  энэ сэдвээр ярьдаг, илтгэдэг гол илтгэгч нь болж оролцох болсон. Энэ бүхэн нь тухайн хүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна манай зовлонг нэлээн түгээмэл ойлгож байгаагийн нэг илрэл юм даа. Байгаль орчны асуудалд онцгой анхаарч, “Байгаль дэлхийдээ ээлтэй хөгжил”-ийн бодлогыг өөрийн үйл ажиллагааныхаа цөмд авч явж байгааг нь дэлхий нийт ч харж, үнэлж хүндэтгэж, дэмжиж байна.
   Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах боллоо. Олон улсын нээлттэй засаглалын түншлэлд нэгдлээ. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажууллаа. Цөмийн зэвсгээс ангид байх Монгол улсын статусыг нотлосон хамтарсан мэдэгдэлд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, цөмийн зэвсэгтэй том таван гүрэн гарын үсэг зурж, Монгол улсын санаачилгыг дэмжлээ шүү дээ. Би гадагшаа харсан талын ажил нэлээд эрхэлж явсан хүн болохоор Ерөнхийлөгчийн гадагшаа харсан нүүр царайг их чухал гэж үзэж байгаа юм. Тэр үүднээс өнөөдрийн Ерөнхийлөгч маань Монголын шинэ нүүр царайг илэрхийлэх дүр төрхийг бүрдүүлсэн гэж би үзэж байна. Энийг лавшруулбал бүр сайн. Ер нь миний бодлоор бол дөрвөн жил бол бага хугацаа шүү дээ. Багадах хугацаа гэдэг утгаар хэлж байна. Тийм учраас манай хуулиар хоёр удаа сонгогдож болохоор заагдсан учраас нэг Ерөнхийлөгч бол найман жил ажиллууштай. Улс орны эрх ашигт энэ нь илүү нийцнэ.

-“Эх нутаг, элгэн садандаа эргэн ирээч” гэж тэр бас хэлсэн?
-Бид дэлхийн монголчууд гэж нэг сэдвээр их  ярьдаг. Үүн дээр өнөөгийн Ерөнхийлөгч тодорхой санал санаачлага гаргаж ажилласан. Уриалга хүртэл гаргасан шүү дээ. Бидний нэг хэсэг маань гарч явчаад эргэж ирэх үгүй нь ч мэдэгдэхгүй хориод жил болж байна.  Эргэж ирэхэд нь бас таатай нөхцөл бүрдүүлж чадах чадахгүй байна. Энэ зүг рүү эргэсэн тодорхой ажлуудыг Ерөнхийлөгч хийж байна. Цаашаа энэ бодлого явах байх. Гадна байгаа тэр улсууд маань цөмөөрөө жаргаж байгаа ч улс бас биш шүү дээ. Нутаг орноо тэмүүлэх ийм хүсэл зорилго бол мэдээж тэдэнд маань байгаа. Тэрэн дээр нь төрийн тэргүүн “Та нар минь ирээч, улс орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулаач. Гадна дотно сайхан юм үзлээ. Сурлаа. Энийгээ эх орондоо зориулаач” гэж  уриаллаа. Энэ бодлого дээр нь засаг нь хамсраад ийм ажлын байр, тийм боломж нээгдэх нь гээд тодорхой төсөл бодлогууд гаргаж тавиад ярихаар эргэлзэж байсан бол наашаа хөлгийн жолоо залах хүсэл зорилго нь чангарна биз дээ.

-Та мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцав уу?
-Мөрийн хөтөлбөрт нь саяны миний ярьсан зүйлс тодорхой тусгагдсан. Энэ ажлаа нэлээн эрчимтэй өргөжүүлэх бодлого баримталж байгаа юм билээ. Энэ бол их чухал бодлого шүү.

 Улс төрийн ажиглагчдын анхаарлыг хамгийн их татсан, бас нэлээдгүй шүүмжлэлд өртөж байгаа нэг сэдэв МАН-ын бага хурлаас тодорсон нэр дэвшигчийн асуудал байлаа. Хамгийн хачирхалтай нь намын дарга нь нэр дэвшээгүй. Улс төрийн намын өөрийнх нь тогтсон соёл, тогтсон жаягийг алхаж гарсан шийдвэр гаргасан. Нэр дэвшигч нь бөх хүн байна уу, тамирчин хүн байна уу, улс төрийн туршлага багатай хүн байна уу гэдэгтээ ч биш. Ерөөсөө энэ намыг өнөөдөр удирдаж байгаа дарга нь яагаад нэр дэвшсэнгүй вэ. За, ингээд намынхаа даргыг дэвшүүлэхгүй байжээ гэхэд улс төрийн түүхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээсээ нэр дэвшээгүй гэдэг нь өөрөө асуудлыг хачирхалтай байдал руу оруулж байгаа юм л даа.

   -Та ер нь энэ шийдвэрийг яаж харсан бэ?   
-Энд янз янзын шалтгаан бий байх. Улс төрийн нам гээч чинь бол бас л нэг амьд организм маягийн эд шүү дээ. Тэгэхээр тэр организмд хөгжих дэвших мөчлөг байна. Заримдаа буурах доройтох ч мөчлөг байна. Өнгөрсөн 20-иод жилийн туршлагыг харах юм бол хуучнаар МАХН буюу өнөөгийн МАН-д иймэрхүү мөчлөгүүд заримдаа тод, заримдаа бүдэг хэлбэрээр илэрсээр байгаа. Энэ нь явсаар өнөөдөр ийм стандарт бус шийдэлд хүргэж байна уу даа. Би бол намд янз бүрийн хүндрэл учирч, тодорхой бэрхшээлтэй мөчлөгүүд  тохиосон байсан ч тэр намыг тэргүүлж яваа хүн л Төрийн тэргүүний сонгуульд уралдах ёстой гэж үзэж байна. Ямар ч утгаар хэлсэн. Тэр Б.Бат-Эрдэнийг огт утгагүй нөхөр дэвшүүллээ гэж байгаа юм биш л дээ. Ер нь энэ шийдэл нь өөрөө энэ нам дотор  явж байгаа үйл явц ихээхэн учир зөрчилтэй явж байна гэдгийг л харуулж байгаа нэг  илрэл гэж үзэж байна. Ямар ч зөрчил, ямар ч бэрхшээл  байлаа гэсэн намынхны саяын энэ хүнээ тодруулсан арга барилаас гадна нэгэнт ийм хүн дэвшүүлэхэд хүрсэн нь намынх нь биеийн чалхыг харуулж байгаа үзэгдэл юм. Ер нь бол биеийн чалх барагтайхан байлаа ч гэсэн тэр тэргүүлж яваа этгээдээр чухамхүү ийм хариуцлагыг хүлээлгэж, тэгээд тэр үр дүнгээр  хариуцлагаа тооцох ажлыг хийж явах ёстой. Энэ нь ерөөсөө уг намын төлөвшилд, уг намын ажил амьдралыг нийтлэг жишгээр явуулж сургахад чухал ач холбогдолтой. Энэ стандарт бус шийдвэрээ чухал арга барил, шинэ туршлага болно энэ тэр гэж үзэж байгаа байх л даа. Тэгэх ч байх. Гэхдээ тэр туршлага нь хожмын өдөр хэр өгөөжтэйг би хэлж мэдэхгүй. Гэхдээ нэгэн зүйлийн сургамж болж үлдэх байх л даа. Нэр дэвшигч нь ялбал мэдээж хэрэг асар их зөв алхам, ач холбогдолтой нүүдэл хийснээ гайхаж, бид ийм л ухаантай нарийн шийдвэр гаргадаг ардууд шүү гэсэн яриа болох байх. Харин ялагдвал Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм. Намын хэн нь юм. Би буруу ойлгож байж магадгүй. Бага хурлын л гишүүн байх. Гэтэл намын дарга л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хүлээх ч байх. Тэр бол мэдээж. Өөр хүн дэвшүүлсэн шүү дээ, тэр нь ойчсонд би буруугүй гэх асуудал гарахгүй байх л даа. Тэгэхээр энэ хариуцлагыг намын дарга явж явж өөр хэн нэгэнтэй хуваалцах ёсгүй. Нэгэнт л тийм тоглоом тоглож байгаа бол тэрнийхээ хариуцлагыг үүрч чадах тэнхэлтэй байх ёстой.
 
-Өөрөө хойшоо гурван алхам ухарлаа. Намынхаа бүлэглэлүүдийн шахалтад өртөв үү л гэж харсан. Та бол энэ намтай нэгэн үеийн түүхээрээ холбогдож явсан хүн. Өмнө нь нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хэдэн процесст та оролцож байсан бэ? Монгол улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа. Тэднийг та хэр мэдэх бол?
-Дөрвөн Ерөнхийлөгчийн нэрийг бол би түгдрэхгүй л хэлнэ л дээ. (инээв)  Гайгүй мэднэ ч гэж заримыг нь хэлэх байх. Мэдэхгүй гэж хэлэх л хүн лав байхгүй. Жишээлбэл, энэ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн өмнө нэр дэвшихэд нь би нэг сонинд тэгж хэлж л байсан юм. Нам дотор нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэр яригдаж байсан үе. “Ц.Элбэгдорж  Э.Бат-Үүл зэрэг нөхөд бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших ёс суртахууны бүрэн эрхтэй хүмүүс” гэж. Тэгээд дараа нь Ц.Элбэгдорж нь нэр дэвшээд ёс суртахууны төдийгүй өөр юу байдаг юм бүрэн эрхтэйгээ харуулсан л даа. Монголын ард түмэн тэрийг нь бүрэн хүлээн зөвшөөрч олонхиороо сонгосон шүү дээ. Би бол өнөөдрийн МАН гэж хэлэх байх, тэр зүгийн угшилтай этгээд л дээ. 1997 онд намаас гарсан болохоор миний мэдэх хамгийн сүүлчийн үйл явдал бол Л.Түдэв гуайг дэвшүүлж байх үе юм даа. Өөрөөр хэлбэл миний нэр дэвшигч унаж байсан үе. Бусад бүх үйл явдлууд бол намайг намаас гарснаас хойшоо үеийн үйл явдлууд байх. Ер нь Ерөнхийлөгчийн тухайд хэлэх нэг зүйл надад бодогддог. Би ярилцлагын эхэнд хэлсэн. Ерөнхийлөгчийн институци бол гүйцэтгэх засаглалын нэг салаа мөчир гэж. Тийм учраас тэнд очих хүн сонгуульт ажил талаас нь ярих юм бол дор хаяж наад зах нь эрх баригч намын дарга байсан хүн байгууштай. Эрх баригч намын шүү. За, төрийн ажлын талаас нь, засаглалын ажлын талаас нь наад зах нь аль нэг чухал яамны сайдын алба хашиж байсан тийм хүн байх ёстой. Эрхбиш өнөөдөр чинь 1921 он биш юм байгаа биз дээ. Би хувьдаа ийм л жишиг хардаг юм. Дор хаяхад, бүр наад зах нь гэж тодотгож байна шүү дээ. Энэ жишгээр МАН-ын нэр дэвшигчийг харах юм бол гурав дахь удаагаа УИХ-д сонгогдож сууж байгаа гэдэг утгаараа төрийн ажлын тэр дундаа хууль тогтоох ажлын багагүй туршлага хуримтлуулсан байгаа байх. Бодвоос, тийм үү. УИХ-ын гишүүн хүнд бол хууль тогтоох ажлын туршлага бол хуримтлагдана л даа. За, Засгийн газрыг шүүмжлэх туршлага хуримтлагданаа, Засгийн газарт элдвээр заах туршлага хуримтлагданаа. Тэрнийг нь авах авахгүй нь чухал биш шүү дээ. Чухамхүү гүйцэтгэх засаглалын ажлын туршлага хуримтлагдахгүй болов уу гэж бодож байна. Тэр үүднээсээ бид энэ шинэ замаар замнаад 20 гаруй жил явчихсаныг бодвол Ерөнхийлөгч маань саяны миний хэлдэг жишгүүдэд тодорхой утгаар таарч байвал их зүгээр сэн гэж бодох юм.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад янз бүрийн л юмнууд гарч ирдэг. Та зарим жишээнүүдийг санаж л байгаа байх. Жишээлбэл, энэ удаа МАН-ын нөлөө бүхий этгээдүүдийн нэг Д.Лүндээжанцан тэргүүтэй зарим хүмүүс сурталчилгааныхаа үеэр нэлээдгүй хачирхалтай зүйлсийг ярьж яваа. “Яагаад төв халхын Лүндээжанцан би нэр дэвшээгүй юм. Яагаад Говь-Алтай, Завхан, Увс гээд энэ аймгуудын хүн нэр дэвшээгүй юм. Энэ цаанаа нарийн учиртай шүү. Сэцэн хаанаас л Ерөнхийлөгч дэвшүүлэх гэсэн манай намын далд бодлого юм шүү” гэсэн. Энэ мэдэгдэл ард иргэдийн дунд таагүй уур амьсгал үүсгээд байна л даа. Учир нь улс орон маань бас өөр завин дээр сууж гараад тодорхой үе шатуудыг туулчихжээ. Өнөөгийн шинэ Монгол орон, шинэ иргэд, шинэ үзэл хандлагад дээрх үзэл суртал огт ойлгомжгүй зүйл болоод байна. Үүнийг би хар ярианы хэллэгээр “шургаж” танаас асууж байгаа юм биш шүү. Үнэхээр залуус тэдний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Цэвэр цусны монгол хүн ч гэх шиг. Бусад нь ямар ангилал руу ч орчихож байгаа юм. Тун таагүй уур амьсгал руу хазайлгасан ийм мессеж гаргаж цацлаа л даа. Та ёс суртахууны иймэрхүү хоцрогдлуудын талаар юу хэлмээр байна вэ?
-Олны толгой руу эв хийтэл орохоор хэлэх юм бага учраас тиймэрхүү нутаг ус ч юм уу, яс үндэс ч юм уу заах явдал болж байгаа юм байлгүй дээ. Тэр бол нэн зохисгүй явдал. Яагаад гэвэл Монгол Улс маань нэгд, нэгдмэл улс шүү. Тэгэхээр аль нэг аймгаа, аль нэг бүс нутгаа дээгүүр тавих, хооронд нь харьцуулж буруу зөрүүгээр үнэлэх дүгнэх гэж оролдох бол нэн зохисгүй. Бид тэртээ тэргүй намууд гэдгээр хуваагдаад, тэрний их эвгүй уур амьсгал нийгэм дотор байгаад л байгаа. Дээр нь ястан үндэстэн, шинэ хуучин, хошуу аймаг гэж хувааж элдэвлэнэ гэдэг бол нэн зохисгүй. Улс төрийн үүднээс ярих юм бол нэн хариуцлагагүй хандлага гэж үзэх ёстой. Би бол тэгж үзнэ. Бидний чинь тоо хоёр сая 800 биз дээ. Тэр дотроосоо эрх бүхий намууд нь хүнээ гаргаж ирнэ. Тэгвэл одоо дараачийн удаа Сэцэн ханыхан гарахгүй юм уу. Чи тэр жил ойчоогүй юу гээд. (инээв) Энэ бол их хөгийн хэмжүүр л дээ. Сонгуулийн ухуулгын үед их л гоё хэлчихмээр янз бүрийн хүсэл зорилго байдаг байх л даа. Нөгөө бөхийн цол дуудаж байгаа юм шиг. Энд бол тийм цол хэргэмийн асуудал бол хөгийн тал руугаа л болж байгаа юм гэдгийг манайхан ухаарвал зүйтэй сэн.

-Манай Монголын нүүрэнд наалдсан нэг муу имиж бол авилгын асуудал. Энэ том саад бэрхшээлээ дотроо ярьдаг, тэмцдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Үүний үр дүнд тодорхой амжилтад ч хүрч байна. Нэлээд үзүүлэлтүүдээр шат ахиж, байр урагшилж байгаа. Энэ муу зүйл та нарын улс орноо цогцлоож явах тэр цаг үед бол огт байгаагүй зүйл. Харамсалтай нь бидний өмнө ийм нэгэн шинэ зовлон үүсчихлээ. Энэ чиглэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажил, явуулсан тэмцлийн талаар та юу хэлэх вэ?
-Ахиц гарч байгаа. Энэ төрлийн хэргүүдийг илрүүлээд, тогтоогоод, буруутанд нь зэм хүлээлгэдэг механизм бол тогтлоо. Тэр үүднээсээ нийгэм аливаа ужиг, гажгаасаа салахын ач холбогдлыг чинь бие махбодьдоо төдийгүй толгойдоо эхэлж ухаарах явдал чухал биз дээ. Улс орны цаашдын хөгжилд энэ урхагаасаа салахын үр өгөөж хичнээн чухлыг ухаарч таних үүднээсээ, энгийн үгээр хэлбэл энэ явдал чинь эцэстээ толгой цусдах ажил байна шүү гэдгийг ухаарах үүднээсээ чухал нөлөө үзүүлж байна. Олон улсын жагсаалт дотор манай үзүүлэлт сайжирч байгаа нь үр дүнгийнх нь тод илрэл. Их хойгуур жагсаж байснаасаа жаахан дээшилж байна гэдэг бол нааштай хандлага. Энэ үйл явцыг үнэхээр шударгаар яваасай л гэж би хувьдаа бодож байна. Иймэрхүү юм сонгууль хавиар л идэвхжих гээд байдаг нь бол надад жаахан таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Цаг хугацааны хувьд давхцаж байгаа энэ хэлбэр цаад үндсэн сайн тусгалаасаа хойш нь чангаах вий дээ. Улс төрийн хар төрүүлэхээр байдал руу оруулж болохгүй. Бусдаар бол энэ муу үзэгдэлтэй тэмцэх явдлыг тасралтгүй шударгаар явуулж байх ёстой. Тэгж л байж энэ муу жишгээс Монгол орон ангижрна шүү дээ.

-Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон улсууд байх нь төрд тэнцвэргүй байдал үүсгэнэ гэсэн нэг сурталчилгаа яваад байгаа. Хуучин бол ийм практик манайд байсан. Улс төрийн үүднээс харах ийм цонх үнэхээр байх уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Тэнцвэр гэдэг санаа түрүүн нь нэг биш удаа гарч байсан юм. Гурвуулаа нэг намынх болохоор бодлого өрөөсөн тийшээ хэвийчихнэ гэсэн санаа. Манай түүх юу харуулж байна вэ гэхээр Ерөнхийлөгч маань сонгогдоод намын харъяалалгүй болдог. Манай түрүүчийн Ерөнхийлөгч нар бол үнэхээр тэгж ажиллаж байсан гэж би үздэг. Тэр утгаараа засаг барьж байгаа намтайгаа харьцах харьцаан дээрээ бараг сөрөг хүчний байр сууринд очдог. Тэгээд хэрэг дээрээ сүүлдээ адлагдаад ч юм уу тиймэрхүү маягтай л тардаг шүү дээ. П.Очирбатыг ч хар. Н.Багабанди  ч бас тиймэрхүү л хандлагатайгаар салсан шүү дээ. Н.Энхбаяр бол бас л УИХ, Засгийн газартайгаа сөргөлдөөд л байсан. Өнөөдөр бол бас тиймэрхүү битүү амьсгаа байгаа гэж би харж байгаа. Ерөнхийлөгчийн нэг бус удаагийн шулуухан шүүмжлэлүүдээс харж болно. Тийм учраас би бол энд нэг намын угшилтай гурван дарга байхаар манай Монголыг өрөөсөн тийш нь чирээд явчихна гэж үзэхгүй байгаа. Өөр намаас Ерөнхийлөгч сонгогдвол сайн тал байж болно. Би бол саар тал нь илүү болчихож магадгүй гэж үздэг. Чөдөр тушаа болох үүднээсээ. Ерөнхийлөгч бол хуулинд хориг тавих эрхтэй. Тэр хоригийг  авах авахгүй механизм бий л дээ. Гэхдээ нэг л их хориг тавиад байдаг. Тэрийг нь авах ч юм шиг, үгүй ч юм шиг яваад байдаг. Нийгэмд нааштай бус уур амьсгал л илүү болно. Энэ хэнд хэрэгтэй юм. Лав л ард түмэн гэдэг олон түмэнд л хэрэггүй. Тэгэхээр тэр тэнцвэрийн тухай элдэв гаргалгааг сонгогчид нэг их чухал хүчин зүйл болгож авч үзэхгүй байх.  Энэ хүнийг л гаргахгүй бол цаадуул чинь баллачих гээд байна гэсэн санаа цухалзуулсан тийм дохио олон түмний зүг явуулаад байх нь тодорхой утгаар  чухамхүү сонгууль гэдэг утгаар хэрэгтэй санагдаж байж болох. Зүгээр мөрөөрөө аж төрөхөд бол хэрэгтэй зүйл биш.
   
-Миний сүүлд уншсанаар та  “Хэний ч мэдэхгүй Мао” зохиолын орчуулган дээр ажилласан байсан. Одоо  ямар бүтээл дээр ажиллаж байна даа?
-“Брежнев” гэсэн ном сүүлд гаргасан. Фүкияама багш гэж нэг нөхөр байнаа даа. Одоо тэр хүний бүтээлүүд дээр ажиллаж байна. Эхний хэсгээ орчуулаад шилжүүлсэн. Удахгүй гарах байх.
      

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • бээгий (112.217.228.212)
    зөв зөв ёстой зөв юм ярьж байна. энэ хүн л үнэнийг үгүйлж байна.даа.. Ман-ыхаан хатуу үг үнэн байдишүү
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • çî÷èí (49.0.195.14)
    Ýëáýãäîðæ áîëîí íàìûíõ íü èõýíõ õ¿ì¿¿ñ òºðèéí ãîë àëáàíä áàéãàà ø äýý, ÀÍ-ûí õýðýã õèéñýí, óëààí öàéì èäýæ àøèãëàñàí õ¿íèéã áîë ÿìàð ÷ àðãà õýìæýý àâàõã¿é çºâõºí ë ÌÀÍ-ûíõíûã ë ÿðèàä áàéãààø äýý. Òýð òàë äýýðýý íèëýýí øóäàðãà áàéìààð áàéíà àà.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Жуураг (203.91.118.190)
    Гомбосүрэн гуай манай нийгмийн оюун санааны нэгэн тод фигур мөн байна даа. Би түүний бодож байгаатай санал нэг байна.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.12.40)
    Ерөнхийдөө сурлага муутай, хичээл хийх дургүй, залхуу, том биетэй, ховдог, гэрийнхээ хамаг хоолыг иддэг нэг тиймэрхүү л хүүхдүүд бөх болдог.
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • ganchimeg bolimoor yumaa (124.158.94.41)
    er n ene setguulzui het neg taldaa garchee
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    hehe yu l bolood baian daa
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    9 цаг 26 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    9 цаг 34 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    9 цаг 56 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    10 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    10 цаг 48 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    10 цаг 53 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    11 цаг 25 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    11 цаг 46 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    13 цаг 37 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    14 цаг 20 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    14 цаг 41 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    14 цаг 54 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    15 цаг 7 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    15 цаг 22 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    15 цаг 42 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    15 цаг 42 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    16 цаг 10 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    16 цаг 12 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    16 цаг 20 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    16 цаг 48 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК