
Өнгөрсөн долоо хоногт Истанбул болон нийслэл Анкара хот дахь босогчдыг Туркын Засгийн газар цагдаа нарын хүчээр тараасан юм. Үүнийг эсэргүүцсэн 10 мянга гаруй жагсагчид болон үйлдвэрчний эвлэлүүд “Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдагон яг л дарангуйлагч шиг аашилж байна. Тэр гадны хэвлэлүүдийг ч шүүмжилсэн. Мөн хүч хэрэглэж байна” хэмээн шүүмжилжээ.
Цагдаа нар өчигдөр Истанбулд олон зуун хүнийг харин Анкарад 70 гаруй хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн Гезе цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөх жагсаалд олон мянган туркууд оролцож байгаа юм. Жагсаалын үеэрх мөргөлдөөнөөр нийт 5000 гаруй хүн бэртэж, дөрвөн хүн амиа алджээ.
Д.Идэр