Сирийн нийслэл Дамаскус хотын захын Меззе хороололд халдлага гарч, машин дэлбэлснээр их хэмжээний хохирол учирчээ.

Сирийн нийслэл Дамаскус хотын захын Меззе хороололд халдлага гарч, машин дэлбэлснээр их хэмжээний хохирол учирчээ. Сирийн олон нийтийн телевизийн мэдээлснээр террорист халдлага Меззе хорооллын цэргийн агаарын баазыг онилсон байжээ.
Баталгаагүй мэдээллээр халдлагад 20 гаруй цэрэг амиа алдаж, бэртэж гэмтсэн байна. Меззе цэргийн агаарын бааз нь стратегийн чухал объект бөгөөд Сирийн Засгийн газрын цэргийн хангамжийг тараахад гол үүрэг гүйцэтгэдэг аж.
Халдлагыг Сирийн сөрөг хүчин үйлдсэн хэмээн сэжиглэж байна.
Д.Идэр