Эрүүл мэндийн яамны өмнөх удирдлагууд болох сайд байсан Н.Хүрэлбаатар,
төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Түмэндэмбэрэл нар их хэмжээний
мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгт хутгалдаад удаж буй.

Эрүүл мэндийн яамны өмнөх удирдлагууд болох сайд байсан Н.Хүрэлбаатар, төрийн нарийн бичгийн дарга байсан Н.Түмэндэмбэрэл нар их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгт хутгалдаад удаж буй. Тэгвэл яамыг тойрсон мөнгөний хэрэгт С.Ламбаа хүртэл шалгагдаж эхэллээ гэх мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Харин сайд асан С.Ламбаа энэ талаар хэлэхдээ " намайг цагдаагаас дуудаж байцаалт авсан нь үнэн бөгөөд одоо хоригдон шалгагдаж байгаа Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл нарын зан төлөв, ажлын хандлага, харилцааны талаар асууж мэдээлэл авсан. Хуулийнхныг дуудсан дээр нь очиж мэдээлэл өгөх нь сайд хүний үүрэг" хэмээжээ.
/24tsag.mn/